Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Хилчид 115 сая төгрөгийн хохирлоос сэргийлж ажиллалаа
Хилийн 0168 дугаар ангийн хилчид дөрөвдүгээр сарын 04-06-ний өдрүүдэд үргэлжилсэн хүчтэй цасан болон шороон шуурганд уруудсан 230 тооны адуу, 58 тооны үхрийг  хилийн шугам дээр тогтоож, Дорноговь аймгийн Улаанбадрах, Хатанбулаг сумын малчдад бүрэн бүтэн хүлээлгэн өгч ард иргэдэд учирч болох 115.200.000 төгрөгний хохирлоос урьдчилан сэргийлсэнд орон нутгийн засаг захиргаа, ард иргэд талархал илэрхийллээ.
2018 оны 04 сарын 06 | Үзсэн : 100