Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ДЭЛХИЙН АВАРГАД ХИЛЧИД ӨРСӨЛДӨНӨ
Өсвөрийн боксчдын УАШТ Дорноговь аймагт дөрөвдүгээр сарын 2-8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 26 байгууллагын 200 гаруй тамирчид оролцсоноос хошууч Ж.Еркин дасгалжуулагчтай Хилийн 0208 дугаар тусгай салбар /хилчин спорт хороо/-ын зургаан тамирчин өрсөлдөж эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Г.Батмөнх, эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд Г.Ганчимэг нар хүрэл медаль, 54 кг-ын жинд Т.Номин-Эрдэнэ алт, 57 кг жинд Б.Сэргэлэнчимэг мөнгөн медаль тус тус хүртсэн байна. Дашрамд сонирхуулахад эмэгтэй 54 кг-ын жинд тулалдсан Т.Номин-Эрдэнэ тэмцээний шилдэг тамирчнаар шалгарсан юм. Ийнхүү эмэгтэй тамирчид маань өсвөрийн Азийн аварга, дэлхийн аваргад оролцох эрх авлаа.
2018 оны 04 сарын 09 | Үзсэн : 221