Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Эмэгтэй жүдочид багийн дүнгээр тэргүүллээ
Жүдо бөхийн 2018 оны “Насанд хүрэгчдийн улсын аварга” шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 13, 14-нд Спортын төв ордонд боллоо. Эрэгтэйчүүдийн 41 дэх, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 28 байгууллагын нийт 300 гаруй тамирчид хүч үзсэн. Үүнээс эрэгтэйчүүдийн 60 кг жинд МУГТ, ахлах дэслэгч Д.Амартүвшин хүрэл медаль, 90 кг жинд Олон улсын хэмжээний мастер Б.Бат-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг жинд Э.Уртнасан мөнгө, Олон улсын хэмжээний мастер Э.Гэрэлмаа хүрэл медаль, 52 кг жинд Олон улсын хэмжээний мастер Г.Ганцэцэг алтан медаль, Олон улсын хэмжээний мастер Б.Хорлоодой мөнгөн медаль, 57 кг жинд Монгол Улсын баатар, МУГТ, хошууч Д.Сумъяа алтан медаль, 63 кг Б.Баасанжаргал хүрэл медаль, 70 кг жинд Б.Хонгорзул мөнгөн медаль, +78 кг жинд Олон улсын хэмжээний мастер ахлах ахлагч Б.Мөнхтуяа алтан медаль, Э.Гандиймаа хүрэл медаль тус тус хүртэж эмэгтэй багийн дүнгээр тэргүүллээ.
2018 оны 04 сарын 16 | Үзсэн : 233