Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛЧИН ТАМИРЧИД "ИЛД БАМБАЙ-PUSH PULL" ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Монголын Пауэрлифтингийн холбооноос зохион байгуулсан "Илд бамбай-Push pull" пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн "Хүч” спорт хорооны зааланд дөрөвдүгээр сарын 15-ны өдөр боллоо. Тус тэмцээнд Хууль сахиулах чиг үүрэг бүхий 10 байгууллагын 70 гаруй тамирчид өрсөлдсөн юм.    
Хил хамгаалах байгууллагаас ахмад Т.Мягмарсүрэн дасгалжуулагчтай 15 тамирчид оролцсоноос мастер ангилалд бэлтгэл дэд хурандаа З.Дорж мөнгөн медаль, 67 кг жинд Хилийн 0252 дугаар ангийн байлдагч Б.Батбаяр мөнгөн медаль, 74 кг жинд Хилийн 0252 дугаар ангийн тамирчин, ахлах ахлагч Д.Батсайхан алтан медаль, 82 кг жинд Хил хамгаалах ерөнхий газрын тамирчин, хошууч Н.Амарсайхан хүрэл медаль, 90 кг жинд Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ны тамирчин, Олон улсын хэмжээний мастер, ахлах ахлагч Т.Амарзаяа алтан медаль, 100 кг жинд Хилийн 0252 дугаар ангийн штабын дарга, дэд хурандаа В.Ганбат хүрэл медаль, -115 кг жинд Хилийн 0253 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч М.Ууганбаатар хүрэл медаль, +115 кг жинд Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын тамирчин Д.Аззаяа алтан медаль, үнэмлэхүй жинд Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ны тамирчин, ахлах дэслэгч Ц.Бямба-Очир алтан медаль, эмэгтэйчүүдийн үнэмлэхүй жинд Хилийн 0208 дугаар тусгай салбар /хилчин спорт хороо/-ын тамирчин С.Нарангуа хүрэл медаль тус тус хүртэж багийн дүнгээр хоёрдугаар дугаар байр эзэллээ.
2018 оны 05 сарын 01 | Үзсэн : 112