Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХЦДБЧ-ЫН БҮЖИГ АЛБА ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА
Дэлхийн бүжгийн өдөр, бүжигчдийн баярыг 1982 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дэлхийн улс орнууд тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэхүү баярын өдрийг угтаж сагсан бөмбөг, шатар, теннис, хүндийн өргөлтийн хэвтээ шахалтын тэмцээнийг “Натурдаанс” продакшн, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын бүжиг алба хамтран зохион байгууллаа. Тэмцээнд нийслэлийн мэргэжлийн урлагийн байгууллага, Монгол Улсын Үндэсний их театрын бүжгийн чуулга, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын бүжиг алба, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын бүжиг алба, Цагдаагийн сүлд чуулгын бүжиг анги, Түмэн эх чуулгын бүжиг анги, “Натурдаанс” продакшины бүжигчид оролцсон юм. Тус тэмцээн нь бүжигчдийн баярын өдрийг угтсан спортын анхны тэмцээн гэдгээрээ онцлог байв. Тэмцээнд хилчин уран бүтээлчид амжилттай оролцож, багийн дүнгээр Хилийн 0224 дүгээр тусгай салбар  /ХЦДБЧ/-ын бүжиг алба I байрт шалгарч шилжин явах цомын эзэн боллоо. Ингэснээр ирэх жилийн тэмцээнийг зохион байгуулах үүрэг давхар авсан юм.
2018 оны 05 сарын 09 | Үзсэн : 313