Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Буудлагын тэмцээнд амжилттай оролцлоо
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохиогдсон Төрийн тусгай хамгаалалтын алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн нэрэмжит тактиктай буудлагын тэмцээн тавдугаар сарын 5-ны өдөр боллоо. 
Тэмцээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болон тусгай албадуудын баг тамирчид гар буу, карабин, мэргэн буудагчийн төрөлд цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм. Мэргэн буудагчийн ангилалд Хилийн 0303 дугаар тусгай салбарын ахлах ахлагч Р.Лувсанням, дэд ахлагч Т.Жангарбаатар багаараа мөнгөн медаль хүртлээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус тэмцээнийг жил бүр уламжлал зохион байгуулна гэдгээ дуулгалаа. 
2018 оны 05 сарын 10 | Үзсэн : 237