Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Хилчин холбоочид РСЧО-ийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд оролцоно
Улсын аврага шалгаруулах “Радио спортын чиглэл олох” тэмцээн наймдугаар сарын 04, 05-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Хилийн 0151 дүгээр анги, Зэвсэгт хүчний 330, 124, 353, 065, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Монголын радио спортын холбоо, “Үүр тээл” ХХК, “Юнивишин” ХХК, “Дөрвөлжин үсэг” ХХК-ны нийт 10 багийн 55 тамирчин оролцлоо.
Цэргийн гавьяны одонт Хилийн 0151 дүгээр ангиас гурван тамирчин оролцож хувийн дүнгээр цэргийн хөгжмийн багш, дэслэгч Н.Мөнх-Эрдэнэ 144 МГЦ төрөлд алтан медаль, 3,5 МГЦ төрөлд мөнгө медаль, хоёр төрлийн нийлбэр дүнгээр алт медаль, суурин зангилааны ээлжийн инженер, ахмад С.Саранчимэг 144 МГЦ төрөлд мөнгөн медаль, хөдөлгөөнт зангилааны залгагч, ахлагч Г.Нарангарав 144 МГЦ, 3,5 МГЦ төрлүүдэд тус бүр хүрэл медаль хүртсэн байна. Хилчин холбоочи д багийн нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн амжилт үзүүлж  БНСУ-д зохиогдох РСЧО-ийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа.
 
 
2018 оны 08 сарын 10 | Үзсэн : 262