Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
“ГЭРЭЛТ ХӨШӨӨ”-НИЙ ЗАГВАР ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ БОЛЗОЛ
Зорилго: Монгол Улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо тусгаар тогтнол, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах ариун үйлсэд амь насаа зориулсан хилчдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор босгох “Гэрэлт хөшөө”-ний загварыг шалгаруулахад оршино.
Уралдааны хамрах хүрээ:Уран бүтээлчид
Хугацаа: 2018 оны 08 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 31-нийг хүртэл
Хөшөөний загварт тавигдах шаардлага:
-Баруун хилийн зэвсэгт тулгаралтын түүхэн онцлог, агуулгыг тусгасан байх;
-Хилчдийн баатарлаг гавьяаг илэрхийлсэн байх;
-Орчин үеийн хэв загвар, утга агуулгыг бүрэн хангасан байх;
-Хөшөөний хэмжээ, өнгө, бусад үзүүлэлтүүд тодорхой гарсан байх.
Уралдаанд ирүүлэх бүтээл, хөшөөний загварын хэмжээ, өнгө, агуулга, утга санааны тайлбарыг 2018 оны 08 дугаар сарын 31-ний дотор Хил хамгаалах ерөнхий газрын cid@bpo.gov.mn хаягаар зохиогчийн овог нэр, холбоо барих утасны дугаарын хамт тодорхой ирүүлнэ.
Уралдаанд оролцогчдын ирүүлсэн хөшөөний загварын материалыг Баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах комиссын хурлаар хэлэлцүүлэн, шилдэг загварыг сонгон шалгаруулж, батална.
Уралдааныг сурталчилах, зохион байгуулах ажлыг Хил хамгаалах ерөнхий газар хариуцна.
Уралдаанд шалгарсан бүтээлийн зохиогчийг ойд бэлтгэх, зохион байгуулах комиссын шийдвэрээр шагнаж, урамшуулна.
Гэрэлт хөшөөний загварын болзолт уралдааны асуудлаар 62263462, 99773420, 88831144 дугаарын утсаар холбогдож тодруулна.
 
2018 оны 08 сарын 15 | Үзсэн : 338