Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛЧИД ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСЭД
Дорнод аймагт наймдугаар сарын 12-ны шөнийн 03.00 цагаас хойш үргэлжлэн орсон усархаг борооны улмаас аймгийн хэмжээнд онц байдал зарласан. Аадар борооны үеэр хонхор газарт их хэмжээгээр ус тогтож, гэр хорооллын олон айл өрхүүд усанд автсан байна. Усны түвшин аймгийн төвд 81, сумдуудад 40 хүртэл мм-ээр нэмэгдсэн талаар Дорнод аймгийн Ус, цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс албан ёсоор мэдэгдэв.
Хилийн 0132 дугаар ангийн алба хаагчдын гэр үерийн усанд автсан дуудлагын дагуу ажиллаж, үерт автсан өөрсдийн алба хаагчдын болон орон нутгийн айл өрхийг үерийн голомтоос аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж эрдэнэт хүмүүний амь нас, эд хөрөнгийг авран хамгааллаа. Байгалийн давагдашгүй хүчний нөлөөгөөр үүссэн хор хохирлыг арилгах ажилд хилчдийн оруулж буй хувь нэмэрт ард иргэд баярлан, талархаж буйгаа илэрхийлсэн юм.
2018 оны 08 сарын 15 | Үзсэн : 252