Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
САМБО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГААС ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

Румын улсын нийслэл Бухарест хотод Самбо бөхийн насанд хүрэгчдийн  дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 09-11-ний хооронд зохиогдлоо. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 80 гаруй орны 750 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Монгол Улсыг төлөөлж 2018 оны Азийн наадмын мөнгө, Азийн аваргын алтан медальт Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын жүдо бөхийн тамирчин, ОУХМ Б.Баасанжаргал 64 кг-ын жинд, түрүүч, ОУХМ Ч.Аззаяа 52 кг-ын жинд барилдаж хүрэл медалийн эзэд болов. Ийнхүү хилчин тамирчид самбо бөхийн дэлхийн аваргаас хос хүрэлтэй ирлээ.

 

2018 оны 11 сарын 13 | Үзсэн : 138