Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Аваргын алтан медаль хүртлээ
Нидерланд улсын Гааг хотод жүдо бөхийн “Hague-2018” Гран При тэмцээн арваннэгдүгээр сарын 16-18-нд зохион байгуулагдсан юм. Тус тэмцээнд 66 орны 443 жүдоч уран мэхээ уралдуулан барилдлаа. Монгол Улсыг төлөөлж таван эмэгтэй, таван эрэгтэй тамирчин зодоглосноос Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын жүдо бөхийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ахлах дэслэгч Д.Амартүвшин 60 кг жинд аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа. 
Жүдочдын хувьд энэ нь жилийн хамгийн сүүлчийн Гран При юм. Харин энэ сарын 23-25-ны өдрүүдэд  Япон улсын “Осака их дуулга”, арванхоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд “ Мастерс” БНХАУ-ын татами хилчин тамирчдыг хүлээж байна. 
2018 оны 11 сарын 23 | Үзсэн : 413