Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Шинэ оны анхны тэмцээнд амжилт үзүүллээ
Багануур дүүргийн аварга шалгаруулах “Raw classic powerlifting”-ийн тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа. Тэмцээнд таван клубын нийт 50 гаруй тамирчин оролцож, 120 багц медалийн төлөө өрсөлдөв.
Анги байгууллагаа төлөөлөн тамирчдаас дэд хурандаа В.Ганбат цээжнээс шахалтын төрөлд 130 кг-ыг шахаж алтан медаль, олон улсын хэмжээний мастер, Ази тивийн хошой мөнгөн медальт, ахлах ахлагч Д.Батсайхан 83 кг-ын жинд суултын төрөлд 215 кг-д сууж алт медаль, цээжнээс шахалтын төрөлд 130 кг-ыг шахаж хүрэл медаль газраас таталтын төрөлд 255 кг-ыг татаж алтан медаль, нийлбэр дүнгээр 600 кг-ыг өргөж аваргын алтан медаль, түрүүч Б.Батням цээжнээс шахалтын төрөлд 105 кг-ыг шахаж алтан медаль, үндсэн таталтын төрөлд 185 кг-ыг татаж мөнгөн медаль, үндсэн суултын төрөлд 150 кг-д сууж мөнгөн медаль нийлбэр дүнгээр 440 кг-ыг өргөж мөнгөн медаль, байлдагч Х.Мөнхтөр цээжнээс шахалтын төрөлд 100 кг-ыг шахаж хүрэл медаль тус тус хүртлээ.
2019 оны 01 сарын 11 | Үзсэн : 208