Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Хүндийг өргөлтийн 2019 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн
Хүндийг өргөлтийн 2019 оны насанд хүрэгчдийн эрэгтэй 65, эмэгтэй 22 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 17 байгууллагын 180 гаруй тамирчин оролцсоноос Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын хүндийг өргөлтийн тамирчин, спортын мастер, энгийн М.Гантулга 81 кг-ын жинд түлхэлттэй өргөлтөөр 150 кг өргөж алтан медаль, олон улсын хэмжээний мастер, энгийн Ч.Нямзул 49 кг-ын жинд огцом өргөлтөөр 65 кг, түлхэлттэй өргөлтөөр 85 кг нийт 150 кг жинг өргөж алтан медаль хүртэн улсын рекорд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоосоноор “Шилдгийн шилдэг” тамирчнаар шалгарлаа.
2019 оны 01 сарын 15 | Үзсэн : 116