Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Жүдо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул багш, сурган хүмүүжүүлэгч, ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч, Алтан гадас одонт Д.Эрдэнэбатын нэрэмжит Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй 42, эмэгтэй 27, багийн долоо дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд 27 байгууллагын 260 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын жүдо бөхийн тамирчин +78 кг-ын жинд Э.Гандиймаа алт, 60 кг-ын жинд Б.Мягмардорж, +100 кг-ын жинд Д.Цэрэнням нар мөнгө, 48 кг-ын жинд Э.Уртнасан, 52 кг-ын жинд Э.Гэрэлмаа, 57 кг-ын жинд түрүүч Ч.Аззаяа, +78 кг-ын жинд ахлах ахлагч Б.Мөнхтуяа, 66 кг-ын жинд ахлагч Д.Төмөрхүлэг, 66 кг-ын жинд Ё.Басхүү, -100 кг-ын жинд ахлах ахлагч Г.Түвшинжаргал нар хүрэл медаль, багийн улсын аварга шалгаруулах тэмцээнд “Хилчин-1” баг мөнгөн медаль хүртэв.

2019 оны 01 сарын 19 | Үзсэн : 352