Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ТТАХНЭ “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ГОО ЗҮҮЛЭЭ
“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын хүний гавьяат эмч, анхны мэс заслын эмч, академич Вандан-Ишийн Ичинхорлоогийн нэрэмжит Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг буюу Хилийн 0242 дугаар тусгай салбарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа. 
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 1933 оны зургадугаар сарын 07-ны өдөр Дотоодыг хамгаалах газрын эмнэлэг нэртэйгээр байгуулагдсан 86 жилийн баялаг түүхтэй, Монгол Улсын ууган эмнэлгүүдийн нэг билээ. ТТАХНЭ нь улсын эрүүлийг хамгаалах салбарын бүхий л түүхэн үе шат, хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой.  Анх 1933-1954 онд Дотоод явдлын яамны эмнэлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээс хойш 1936 онд 24 хүнтэй эмнэлгийн анхны тасаг, 1937 онд анхны эмнэлгийн зориулалтын хоёр давхар барилга баригдаж ашиглалтад орсон байдаг. Мөн 1954-1971 онд өдрийн амбулатори эмнэлэг нээгдсэн түүхтэй. Ийнхүү цаг хугацааны олон шатыг дамжсан тус эмнэлэг 1971-1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны төв эмнэлэг, 1994-2000 онд Хилийн цэргийн төв эмнэлэг, 2000-2012 онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болсон. ТТАХНЭ нь  амбулаторийн үйл ажиллагаагаа 2017 онд, хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагаагаа 2018 онд эхлүүлэн бүрэн хүчин чадлаараа дахин ажиллаж эхэлсэн юм. “Монгол цэргийн өдөр” хос тангарагтай хилчин эмч нар маань Монгол Улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоо гардан авлаа.
 
2019 оны 03 сарын 18 | Үзсэн : 187