Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Шадар сайдыг хүлээн авлаа
Монгол Улсын Шадар сайд Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг хуурайшилт ихтэй энэ үед Баян-Уул суманд ажиллаж сумын онцгой комисс, мэргэжлийн ангиудын бэлэн байдалтай танилцаж холбогдох үүрэг чиглэлүүдийг өгөв. Шадар сайдын ажлын хэсэгт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Монгол Улсын Шадар сайдын туслах Н.Нарантуяа, Стандарт, хэмжил зүйн газрын дэд дарга Б.Билгүүн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга Д.Батжаргал, БОАЖЯ-ны мэргэжилтэн н.Цогтсайхан, МҮОНРТ-ийн сэтгүүлч н.Ган-Эрдэнэ гэсэн бүрэлдэхүүн багтсан юм. Дорнод аймгаас Засаг даргын орлогч Ч.Ганбат, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Нармандах, МХГ-ын дарга Д.Мөнхтуяа, МЭГ-ийн албаны дарга Г.Баярсайхан, ЗДТГ-ын ХМ-ийн албаны мэргэжилтэн н.Энхсоргог нар оролцсон.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин энэ үеэр Хилийн 0275 дугаар ангид ажиллаж, Төр нийгэм, Цэргийн нэрт зүтгэлтэн, доктор, профессор, хошууч генерал Дашбалбарын Базарсадын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
2019 оны 03 сарын 11 | Үзсэн : 143