Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
“Хэвтээ шахалт”-ын аварга шалгаруулах тэмцээн
Төвийн бүсийн хилийн ангиудын дунд “Хэвтээ шахалт”-ын 2019 оны аварга шалгаруулах тэмцээнийг гуравдугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Тус тэмцээнд төвийн бүсийн хилийн ангиуд болоод Хилийн 0303 дугаар тусгай салбараас нийт 40 гаруй тамирчин оролцов. Тэмцээний -67.5кг-ын жинд Хилийн 0252 дугаар ангийн байлдагч Х.Мөнхтөр алтан медаль, ахлах байлдагч Б.Түвшинжаргал мөнгөн медаль, Хилийн 0151 дүгээр ангийн дэд ахлагч Г.Тулгасайхан хүрэл медаль, -75кг-ын жинд Хилийн 0252 дугаар ангийн ахмад Д.Эрдэнэбаяр алтан медаль, түрүүч Б.Батням мөнгөн медаль, ХХЕГ-ын хошууч Б.Пүрэв-Өлзий хүрэл медаль, -82.5кг-ын жинд Хилийн 0252 дугаар ангийн тамирчин, ахлах ахлагч Д.Батсайхан алтан медаль, ХХЕГ-ын хошууч Н.Амарсайхан мөнгөн медаль, Хилийн 0253 дугаар ангийн ахлах ахлагч Б.Батбаяр хүрэл медаль, -90кг-ын жинд ХХЕГ-ын ахмад М.Сүхбат алтан медаль, Хилийн 0252 дугаар ангийн дэд хурандаа В.Ганбат мөнгөн медаль, Хилийн 0253 дугаар ангийн дэд ахлагч А.Мягмардорж хүрэл медаль, +90кг-ын жинд Хилийн 0345 дугаар ангийн хурандаа Г.Мөнх-Ертөнц алтан медаль, Хилийн 0253 дугаар ангийн дэд ахлагч М.Ууганбаатар мөнгөн медаль, Хилийн 0101 дүгээр ангийн хошууч Г.Бямбасүрэн хүрэл медаль тус тус хүртэж, багийн дүнгээр Хилийн 0252 дугаар анги I байр, ХХЕГ-ын баг II байр, Хилийн 0253 дугаар ангийн баг III байрыг эзлэв.
2019 оны 03 сарын 19 | Үзсэн : 206