Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Хил хамгаалах байгууллагад цэргийн гэрээт албыг хаах хүсэлтэй залуусыг сонгон шалгаруулж анхан шатны сургалтыг гуравдугаар сарын 25-аас дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Хилийн 0151 дүгээр ангид зохион байгуулж эхэллээ. Сургалт 15 хоногийн хугацаатай явагдах бөгөөд лекц 45 цаг, дадлага хичээл 127 цаг орох юм. Энэ удаагийн цэргийн гэрээт албанд 2018 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дайчид болоод цэргийн алба хаасан 100 гаруй залуус хамрагдаж байна. Сургалтыг анх удаа төвийн бүсийн хилийн ангийн байрлалд зохион байгуулж буйгаараа онцлог юм.

 

2019 оны 04 сарын 01 | Үзсэн : 112