Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хил хамгаалах байгууллагын баримталж буй бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх, хилийн аюулгүй байдлыг хангахад тусгай томилгоот салбар /бүлэг/-ын хэрэгцээ шаардлага, гүйцэтгэх үүрэг, тактик ажиллагаа, онол ба практикт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг судлах, практик туршлагыг сургалт, эрдэм шинжилгээ судалгаанд ашиглах, эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг турших, Хил хамгаалах байгууллага болон бусад харилцан ажиллагаатай байгууллагуудын туршлагыг судлах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн Хилийн сургуулиас "Тусгай томилгоот бүлгийн гүйцэтгэх үүрэг, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг гуравдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулав.

Хуралд Хил хамгаалах ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалахын их суруулийн Батлан хамгаалах удирдлагын академи, Хууль сахиулахын их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хил судлалын төв, Хил судлалын профессорын баг, Ахлагчийн сургуулийн төлөөлөл, Хилийн сургуулийн эрдэмтэн, судлаач, багш, сонсогч, суралцагчид оролцсон юм.

Хилийн аюулгүй байдлыг хангахад тусгай томилгоот бүлгийн гүйцэтгэх үүрэг, тактик ажиллагааны онцлог, бүлгийн удирдлагын асуудал, сургалт бэлтгэл, сэтгэл зүйн хангалтууд, эрх зүйн орчин, нийгмийн баталгаа, зэвсэглэл, техник, ар талын хангалтын өнөөгийн байдал, гадаад орны тусгай томилгоот бүлгийн туршлага, цаашдын чиг хандлагын талаар судалж хэлэлцлээ.

 

2019 оны 04 сарын 01 | Үзсэн : 125