Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
“УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТАД ИННОВАЦИЙГ НЭВТРҮҮЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН

Зорилго: Улсын хил хамгаалалтад шинжлэх ухаан технологийн ололтыг нэвтрүүлэх, хөгжилтэй улс, орнуудын хил хамгаалалтад ашиглаж буй инновацийн шинэ бүтээгдэхүүнийг судалж, турших, Хил хамгаалах байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, Хууль сахиулах их сургуулийн сонсогч, багш, судлаачдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санаа тэргүүн туршлагыг хил хамгаалах албанд нэвтрүүлэхэд оршино.

Зорилт:

-Улсын хил хамгаалалтад шинжлэх ухаан, техник технологийн ололтыг нэвтрүүлэх, тулгамдаж буй зарим асуудлыг судалж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх,

-Хил залгаа улс болон хөгжилтэй орнуудын хил хамгаалалтад нэвтрүүлж буй инновацийн шинэ бүтээл, оновчтой шийдлийг судлах, албанд нэвтрүүлэх,

-Хил хамгаалах байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, Хууль сахиулахын их сургуулийн сонсогч, багш, судлаачдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,

-Илтгэлд тавигдах шаардлагыг хангасан, инновацийн оновчтой шийдлийг гаргасан бүтээлийг эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлж, байр эзлүүлэн урамшуулж, эмхэтгэлд хэвлүүлж, олны хүртээл болгоно.

Хамрах хүрээ: ХХЕГ-ын мэргэжлийн газар, хэлтэс, хилийн ангиуд, ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэн, бүрэлдэхүүн сургуулийн багш, сонсогчид, судлаачид.

Зохион байгуулагч: ХСИС-ийн ЭШХ-ийн Хил судлалын төв, Хилийн 0132 дугаар анги

Хугацаа: Илтгэлийг 2019 оны тавдугаар сарын 20-ны дотор хүлээн авч, зургадугаар сарын 01-ний дотор шалгаруулж, хурлыг зургадугаар сарын 07-ны өдөр зохион байгуулна.

Хүрэх үр дүн:

1.Илтгэлд дэвшүүлсэн санал, зөвлөмж, гарц, шийдлийг нэгтгэн ХХЕГ, ХСИС-ийн удирдлагад танилцуулж, тус байгууллагуудаас боловсруулагдах дүрэм, журам, заавар, ном, гарын авлага, судалгааны бүтээлд ашиглах санал, зөвлөмжийг хүргүүлнэ.

2.Шалгарсан эхний гурван илтгэлийг Дорнод аймагт дахь Хилийн 0132 дугаар ангид зохион байгуулагдах “Улсын хил хамгаалалтад инновацийг нэвтрүүлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлж, хурлын эмхэтгэл болон сэтгүүлд хэвлүүлж, нийтийн хүртээл болгоно.

Илтгэлийн агуулга, тавигдах шаардлага:

-салбарын тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглэсэн байх,

-шинэ мэдлэгийг бий болгоход чиглэгдсэн байх,

-дэвшүүлж байгаа асуудал нь эдийн засгийн үр ашигтай эсэх,

-судалгаа, тооцоонд үндэслэгдсэн байх,

-шинэлэг санаа, шийдэлд хүрсэн байх,

Илтгэлийн техник шалгуур:

-түлхүүр үг, үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй зэргээс бүрдсэн,

-эх сурвалж, ишлэл зүүлтийг авсан,

-үзүүлэх материалуудыг хавсаргасан,

-мicrosoft оffice word, arial, үсгийн өндөр /size/ 12 pt, хуудасны зүүн талаас 3 см, дээд болон доод талаас 2 см, баруун талаас 1,5 см зайтай, А4 формат, мөр хоорондын зай 1.15 байна.

Илтгэлийг хүлээн авах албан тушаалтан: Ж.Өвгөнбүргэд. ХСИС-ийн ЭШХ-ийн Хил судлалын төвийн эрхлэгч, хурандаа

Холбоо барих утас: 99896333

Цахим шуудангийн хаяг: orel_4@yahoo.com болон өгөгдөл дамжуулах системээр ирүүлнэ үү!

 

2019 оны 03 сарын 25 | Үзсэн : 55