Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Монголын Бүх Ард Түмний XV өвлийн наадамд оролцов

Монголын Бүх Ард Түмний XV өвлийн наадам Хандгайт, Скай ресортын цанын баазад зохион байгуулагдлаа. Өвлийн наадмын гүйлтийн цана, тэшүүр, шорт трек, уулын цана, биатлон зэрэг төрлүүдэд 32 байгууллагын 500 гаруй тамирчид өрсөлдсөнөөс “Хилчин” спорт хорооны тамирчин, дэд ахлагч Б.Ачбадрах гүйлтийн цанын 15 км-ийн тэшилттэй зай, сонгомол төрлийн 10 км, 5,5 км-ийн буухиа гүйлтийн төрөлд алтан медаль, спринт 1,5 км-ийн төрөлд мөнгөн медаль, цанын тамирчин, энгийн Д.Оюунчимэг биатлон таван км-ийн зайд мөнгөн медаль, сонгомол эмэгтэй төрөл, буухиа 2,5 км-ийн зайд хүрэл медаль, цанын тамирчин, энгийн Ж.Халиунаа багийн төрөлд мөнгөн медаль, буухиа төрөлд хүрэл медаль, Б.Батшүр буухиа төрөлд хүрэл медаль, энгийн М.Мөнхбат, М.Ган-Эрдэнэ, А.Билгүүн нар эрэгтэй буухиа төрөлд алтан медаль хүртсэн.

Биатлоны үзүүлэх төрөлд Хилийн 0303 дугаар тусгай салбарын ахмад Ц.Баасандорж, ахлах ахлагч М.Эрдэнэбаяр, Б.Буянтогтох, дэд ахлагч Г.Чимэгсүрэн, уулын цанын төрөлд Хилийн 0208 дугаар тусгай салбарын цэргийн биеийн тамир хариуцсан офицер, ахмад Б.Зоригт, дотоод хяналт, хөдөлмөр хамгааллын ахлах офицер, ахлах дэслэгч Э.Ням-Очир, гүйлтийн тэшүүр болон шорт трекийн төрлийг хошууч Б.Баянмөнх дасгалжуулагчтай дэд ахлагч Б.Сүхбат, энгийн Д.Пунцагдорж, Н.Намжилсүрэн, Г.Бумантунгалаг нар амжилттай оролцов. Мөн Хилийн 0311 дүгээр ангийн, харуулын дарга, дэд ахлагч Б.Сүхбат тэшүүрийн Монгол Улсын спортын мастерын болзлыг биелүүлсэн байна. Ийнхүү Монголын Бүх Ард Түмний XV өвлийн наадамд багийн дүнгээр Хилийн 0208 дугаар тусгай салбар II байр, цом, өргөмжлөл, таван сая төгрөгөөр шагнууллаа.

 

2019 оны 04 сарын 01 | Үзсэн : 100