Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛИЙН ЭРЛИЙН НОХОЙ БЭЛТГЭХ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Хил хамгаалах байгууллагын Баянчандмань дахь тусгай бэлтгэлийн цогцолборт хилийн ангиудад эрлийн нохой бэлтгэх сургалт 60 хоногийн хугацаатай  эхэллээ. Сургалтаар нийт 574 цаг буюу 10 кредит цагийн хичээл үзэх бөгөөд сургалтын гуравны нэг нь ерөнхий бэлтгэлийн дасгал, гуравны хоёрт нь ул мөрөөр хөөх, илрүүлэх дадлагын хичээл орох юм. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй сургалтад Хилийн 0129, 0243 дугаар ангиуд ач холбогдол өгч үүлдэр сайтай нохойг шинээр худалдан авч сургалтад хамруулж байна.

Сургалтын нээлтийн үеэр ХХЕГ-ын Хилийн албаны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батбаатар сургалтад хамрагдаж буй бие бүрэлдэхүүнд сахилга бат, дэг журамтай байх хэрэгтэй. Нохой анх гардаж, сургаж авсан эзэндээ үнэнч байдаг учраас нохой хөтлөгчид гар солихгүй байхад анхаар. Эхний долоо хоногт багтаан бүх нохойн тарилга, туулгыг хийж дуусгах ёстой. Мөн нохой хөтлөгч нараас долоо хоног бүр заасан хичээлийн сэдвийн хүрээнд билетээр шалгалт авч онолын мэдлэг, тушаал, зааврыг хэрхэн ойлгож байгаа талаар шалгалт авах, 14 хоног тутамд нохойн бэлтгэлээр шалгалт авч, сургалтын явцад хяналт тавихыг үүрэг болгосон юм.

 

2019 оны 04 сарын 09 | Үзсэн : 415