Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ITM-2019 МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ ХИЛЧИД ОРОЛЦОВ

Монголын аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг 20 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэн яармагт байгууллагаа төлөөлөн Хилийн 0288 дугаар анги Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байрлах “Хилчин” амралтын газрын үйл ажиллагааг сурталчилан таниулах, бусад байгууллагатай хамтран ажиллах нөөц бололцоог судлах зорилготойгоор хоёр дахь жилдээ оролцов. Мөн Хилийн 0119 дүгээр анги оролцсон юм. Тус яармагт 320 гаруй аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцсон бөгөөд давхардсан тоогоор 8000 гаруй хүн үзэж сонирхов. Энэ үеэр “Хилчин” амралтын 600 гаруй танилцуулгыг үнийн саналын хамт, 400 гаруй нэрийн хуудсыг аж ахуй нэгж байгууллага, хувь хүмүүст тарааж, санал сэтгэгдлээ хуваалцан, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудаас туршлага судлан ажиллалаа.

 

2019 оны 04 сарын 05 | Үзсэн : 213