Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛЧИД ТҮЙМЭР УНТРААЛАА

Дорнод аймгийн Чойбайлсан, Чулуунхороот сумын нутагт 70 км урт, 25 км өргөн хээрийн түймэр гарсныг Хилийн 0132 дугаар ангийн хилчид унтраалаа. Дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 14.30 цагаас гарч эхэлсэн түймрийг 15-ны өдрийн 05.30 цагт хилчид улсын хил давуулалгүй таван бүлгийн хүчээр унтраасан байна. Гал унтраахад Онцгой байдал, төмөр зам, сум орон нутгийн 60 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг хамтран ажиллажээ.

Мөн Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Хилийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсэгт ОХУ-ын талд улсын хилээс 25 км зайд байрлах Хапчеранга тосгоны ойролцоо ой хээрийн түймэр гарсныг хилийн харуулаас томилогдсон ахлах ахлагч Ч.Ариунбаяр, ахлагч Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа илрүүлжээ. Улмаар түймэр дугаар тэмдгийн чиглэлээр Монгол Улсын хил даван орж ирснийг хилчид болон Дадал сум дахь Онон-Балжийн цогцолборт газар, Агц баг, Баян-Уул сум дахь Онцгой байдлын тасгийн нийт 70 орчим хүний бүрэлдэхүүнтэй бүлэг хамтран унтрааж улс орон болон байгууллага, ард иргэдэд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлж ажилласан байна.

Монгол оронд хэт хуурайшилттай хавар болж байгаа тул та бүхнийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг хүсье.

 

2019 оны 04 сарын 15 | Үзсэн : 135