Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД

Хилийн 0101 дүгээр ангийн удирдлага Улаанбаатар хот дахь Равжив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехникийн коллежтэй өнгөрсөн жилээс хамтран ажиллах гэрээг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд тус ангиас давхардсан тоогоор 100 гаруй алба хаагч оёдол эсгүүрчин, үсчин, гоо засалч, хэвлэлийн эх бэлтгэгч зэрэг тусгай мэргэжлийг эзэмшиж чадамжийн гэрчилгээг гардаад байгаа юм. Энэ удаагийн сургалтад тус ангиас 12 алба хаагч үсчин, гоо сайханч бэлтгэх 14 хоногийн түргэвчилсэн сургалтад хамрагдаж байна.

ҮЙЛДВЭР УРЛАЛЫН ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН ЗАХИРАЛ Б.ДАВААЖАВ: -Анх хурандаа Сарантуяа надад хилчдийг сургаж, мэргэшүүлэх санал тавьж байсан. Үүнийг нь бодож явсаар өнгөрсөн жилээс Хилийн 0101 дүгээр ангитай хамтран хилчдийг суралцуулах гэрээг байгуулан ажиллаж байна. Би хилчидтэйгээ гэмгүй сайхан харилцаатай. Хилчид аливаад сэтгэлээрээ ханддаг гайхалтай хүмүүс. Тиймээс би өөрийн хэмжээнд тус дэм болохоор уг ажлыг эхлүүлсэн. Хилчид маань ч амжилттай суралцаж байгаа. Цаашид олон хилчнийг сургаж, мэргэжил олгох бодолтой байна.

 

2019 оны 04 сарын 12 | Үзсэн : 99