Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ЧӨЛӨӨТ БӨХИЙН “MONGOLIA OPEN” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ДҮҮРЭН БАЙВ

Чөлөөт бөхийн “Mongolia open” олон улсын тэмцээн ес дэх удаагаа Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд Монгол, Орос, Хятад, Япон, Казахстан, Беларусь, Йемен, Украйн, Сингапур зэрэг есөн орны 230 гаруй тамирчид өрсөлдөв. Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын чөлөөт бөхийн тамирчин Н.Анударь 50 кг-ын жинд мөнгө, ахлагч ОУХМ Э.Сумъяа 55 кг-ын жинд хүрэл, энгийн ОУХМ Э.Гантуяа 62 кг-ын жинд алт, ахлах ахлагч ОУХМ Г.Наранчимэг 76 кг-ын жинд хүрэл, энгийн Ч.Алтангэрэл 92 кг-ын жинд алт, ахлах ахлагч ОУХМ П.Өсөхбаатар 97 кг-ын жинд хүрэл, энгийн ОУХМ Л.Төртогтох 97 кг-ын жинд хүрэл медаль тус тус хүртсэн амжилт үзүүллээ.

 

2019 оны 04 сарын 16 | Үзсэн : 122