Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг байгууллагуудын гадаад харилцаа хариуцсан алба хаагчдын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав
Хил хамгаалах ерөнхий газар, ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газартай хамтран “Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан алба хаагчдын зөвлөлдөх уулзалт”-ыг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулав.
Уулзалтаар ХЗДХЯ-наас гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр баримталж буй удирдлагын бодлого, шийдвэрийг дэлгэрэнгүй танилцуулж, нэгдсэн ойлголт, чиглэлийг өгсөнөөс гадна агентлаг, байгууллагын төлөөлөгчид үйл ажиллагаандаа анхаарах асуудал, цаашид гадаад харилцааг өргөжүүлэх, үйл ажиллагаагаа уялдуулан хөгжүүлэх асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, үр дүнтэй хамтран ажиллаа. Дараагийн зөвлөлдөх уулзалтыг 2020 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хариуцан зохион байгуулахаар болов.
2019 оны 04 сарын 29 | Үзсэн : 136