Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН ТЭМЦЭЭНД ХИЛЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудын төв аппаратын ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болгон зохион явуулдаг спортын тэмцээн дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд явагдлаа. Тус тэмцээний нээлтийн ажиллагаа дөрөвдүгээр сарын 29-ний өдөр болж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж тэргүүтэй харьяа байгууллагын дарга нар оролцов. Мөн энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн 350 сонсогчийн гардан тулааны болон зэвсэгтэй жагсаалын үзүүлэх тоглолтыг толилуулж, 85 сонсогч морин хуурын аялгуу эгшиглүүлснээрээ онцлог болсон юм. Энэ удаагийн спортын тэмцээнийг Дотоод хэргийн их сургууль түүхт 85 жилийнхээ ойн хүрээнд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, олс таталтын төрлөөр зохион байгууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний нийт 13 байгууллагын 12 багийн 400 гаруй тамирчин оюун ухаан, авьяас, ур чадвар, хурд, хүчээ сорин өрсөлдсөн юм. ХХЕГ-ын тамирчид тус тэмцээний гар бөмбөгийн төрөлд эмэгтэй баг хүрэл медаль, сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг тусгай байр эзэллээ.

 

2019 оны 05 сарын 01 | Үзсэн : 142