Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Хилд тулсан 15 мянган толгой малыг тогтоолоо
Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгаар энэ сарын 18-ны өдөр салхины хурд 18-22 м/секунд хүрч, шороон болон цасан шуурга шуурчээ. 
Цаг агаарын аюултай нөхцөл байдлын улмаас Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Эрдэнэцагаан сумын нутаг, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ард иргэдийн 10485 толгой адуу, 4593 толгой үхэр, 80 толгой хонь, нийт 15158 толгой мал улсын хилд тулсныг Хилийн 0184, 0146, 0129 дүгээр ангийн хилчид тогтоож ард иргэдэд учирч болзошгүй хохирлоос сэргийллээ.
2019 оны 05 сарын 21 | Үзсэн : 148