Мэдээ :
Хуанли
Хил хамгаалах байгууллага » Эрхэм зорилго

 

Хил Хамгаалах байгууллагын чиг үүрэг

 

1. Улсын хил хамгаалалтын талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлж, улсын хил хамгаалалтыг зохион байгуулах;

2. Монгол Улсын олон улсын гэрээнд хилийн асуудлаар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх;

3. улсын хилийн шугам, тэмдэг, холбоосны байршлыг хууль бусаар өөрчлөх явдал гаргуулахгүй байж, хилийн асуудлыг хууль зүйн дагуу шийдвэрлэх;

4. улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулж, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх;

5. улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу нэвтрүүлэх.

 

Хил Хамгаалах байгууллагын бүрэн эрх

 

1. улсын хилийн шугам, тэмдэг, холбоосны байршил, тэдгээрийг арчлан хамгаалах, хилийн тэмдгийг засварлах, сэргээх, босгох, улсын хил дээр үүссэн зөрчлийг зохицуулах;

2. улсын хил хамгаалалтын эрх ашгийн үүднээс улсын хилийн бүсэд хүч хэрэгслээ байрлуулах, инженер, техникийн болон зам харилцааны байгууламж барьж байгуулах, албан үүргээ гүйцэтгэхдээ уг бүсийн аль ч хэсгээр явах, шаардлагатай үед иргэний баримт бичгийг шалгах, хил зөрчигч, завдагчийг илрүүлэх зорилгоор тээврийн хэрэгсэл, тээвэрлэж байгаа бараанд үзлэг хийх, манаагаар дагалдуулах;

З. хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхдээ баримт бичгийг шалгах, тэмдэглэл хийх, зөрчилтэй баримт бичгийг хураан авч холбогдох газарт шилжүүлэх Монгол Улсад орсон, гарсан, дамжин өнгөрсөн гадаадын иргэний бүртгэлийг нарийвчлан хөтөлж, мэдээг тухай бүр гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлж байх;

4. улсын хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл, бараанд хил зөрчигчийг илрүүлэх зорилгоор үзлэг хийх явцад илэрсэн улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон зүйлийг хураан авч холбогдох байгууллагад мэдээлэх;

5. хил зөрчигчийг саатуулах зорилгоор хилийн эрэл явуулах;

6. хилийн эрлийн үед иргэн, байгууллагын байр, орон сууцанд нэвтрэх, үзлэг хийх, эрэл явагдаж байгаа зурвас дахь төмөр замын өртөө, зөрлөг, нисэх буудал, тээврийн товчоо, хилийн боомтод орох, гарах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зайлшгүй гэж үзвэл түр зогсоох, шалгах;

7. хил зөрчигчийг эрэх, саатуулах үед зайлшгүй тохиолдолд иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг дайчлах, холбооны хэрэгслийг дараалал харгалзахгүйгээр ашиглаж зохих хөлс, зардлыг олгох;

8. хилийн зөрчил түүнтэй холбогдсон асуудлыг шуурхай шалгаж шалган шийдвэрлэх, хойшлуулшгүй ажиллагаа явуулах;

9. хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан нь улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн этгээдийг тэмдэглэл үйлдэх зорилгоор гурван цаг хүртэл хугацаагаар түр саатуулах, зөрчил гаргасан этгээдийн баримт бичгийг шалгах, түүний өмчлөлд буюу эзэмшилд байгаа эд зүйл, биед үзлэг хийх, эд зүйл, баримт бичгийг түр хугацаагаар хураан авах, битүүмжлэх, согтууруулах ундаа, мансууруулах, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах, шаардлагатай тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, гэмт хэргийг таслан зогсоох, гэмт этгээдийг мөрдөх үед байгууллага, иргэний орон байранд нэвтрэн орох, түр саатуулагдсан этгээдийн эд зүйл, биед үзлэг хийсэн, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тохиолдол бүрд хуульд заасны дагуу тэмдэглэл үйлдэх;

10. хилийн зөрчилтэй холбогдуулан түүний шалтгаан нөхцлийг арилгуулах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагад мэдэгдэл өгөх;

11. улсын хилийн болон хил орчмын дэглэм, хилийн боомтоор нэвтрүүлэх журмыг сахиулахад хяналт тавихын тулд зайлшгүй шаардлагатай бүртгэл хөтөлж энэ зорилгоор Үндсэн хуульд харшлахгүй мэдээллийн тогтолцоог ашиглах;

12. Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмөрсөн зэвсэгт халдлагыг няцаах, улсын хил дээр үүссэн өдөөн хатгалга, хорлон сүйтгэх ажиллагааг таслан зогсоох;

13. улсын хилийн боомтгүй буюу зөвшөөрөгдөөгүй газраар бараа, тээврийн хэрэгслийг хил нэвтрүүлсэн, эсхүл хил нэвтрүүлэхийг завдсан бол уул бараа, тээврийн хэрэгслийг хураан авах;

14. улсын хил хамгаалалтын эрх ашигт хамааралтай мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хил зөрчигчийг эрж олох зорилгоор гүйцэтгэх ажил явуулах.

 

 

 

2012 оны 07 сарын 07