Мэдээ :
Дэргэдэх байгууллагууд » Хилчин спорт хороо
Хилчин спорт хороо

 


 

 

“Хилчин” спорт хорооны дарга, Монгол улсын өсөх идэр начин, Монгол улсын гавъяат дасгалжуулагч, Хурандаа Довдонгийн Дашжамц

Мэндчилгээ

 

Эх орныхоо дархан хилийг сонор соргогоор хамгаалж буй нийт хилчин дайчид, үе, үеийн ахмад хилчид “Хилчин” спорт хорооны зорилтыг хэрэгжүүлэхэд материаллаг баазыг бэхжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэх, тамирчдын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, багш дасгалжуулагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлж байдаг Хил Хамгаалах Ерөнхий Газрын удирдлага, хилийн анги, отрядын бие бүрэлдэхүүн болон Хил хамгаалах байгууллагынхаа нэр хүндийг Олимп, Дэлхий, Тив, Улс орныхоо спортын дэвжээнд өндөрт өргөж яваа тамирчид, багш дасгалжуулагч нарынхаа өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлж эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг  хүсэн ерөөе.
 

Бидний тухай товчхон

 

“Хилчин” спорт хороо нь анх Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооны Улс төрийн товчооны 1946 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Дотоод явдлын яам, Хязгаарын газрын биеийн тамирчидын нэгдсэн “Хилчин” нийгэмлэгийг анх байгуулж, энэ хугацаанд “Алдар” Хүч” нийгэмлэгүүдтэй нэгдэн үйл ажиллагаа явуулж байсаныг 1998 оны 02 дугаар сарын 09-нд Хилийн Цэргийн Удирдах газрын даргын тушаалаар хурандаа агсан Ц.Сангарагчаагийн санаачилгаар “Хилчин” бөхийн клубыг байгуулж анхны захиралаар дэд хурандаа Д.Дашжамцыг томилон Хилийн цэргийн 0253 дугаар ангид харъяалуулж, Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны сайдын 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 71 дүгээр тушаалаар “Хилчин” спорт хороог байгуулахыг зөвшөөрсөнөөр, ХХЕГ-ын даргын 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/17 тоот тушаалаар “Хилчин” спорт хороог байгуулж, даргаар нь хурандаа Д.Дашжамц томилон энэ хугацаанд орон тоо бүтцэд 3 удаа өөрчлөлт оруулж одоо нийт 12 дасгалжуулагч, 35 тамирчны орон тоотойгоор 8 төрлийн секц дугуйлан хичээллүүлж байна.

 

Манай 2012 оны зорилт:

 

Хил Хамгаалах Байгууллагын болон Ангийн зорилтыг биелүүлэн, спортын өндөр амжилт гаргаж, өсөх ирээдүйтэй тамирчдыг төрүүлэн гаргахад  оршино.

 

Бидний үйл ажиллагаа

 

Одоогийн байдлаар Хилийн анги, отрядуудад Үндэсний бөх, Бокс, Чөлөөт бөх, Волейбол, Хөнгөн атлетик , Жудо, самбо, Буудлага  зэрэг спортын төрлүүдээр  тамирчид бэлтгэл сургуулилт хийж ,нийтийн биеийн тамир, их спортыг хөгжүүлэх зорилгоор хилчдийн нэр алдарыг улс, олон улс, тив, дэлхий, олимпийн дэвжээнд өрсөлдөх, ур чадвартай өндөр зэрэглэлийн тамирчдыг олноор төрүүлэхийн эхлэл болсон.

1998-2012 оны хугацаанд үндэсний бөхөөр Монгол улсын аварга 1, Улсын арслан 1, Улсын гарьд 1, Улсын заан 3, Улсын харцага 4, Улсын начин 19, их спортын төрөлд Олимпийн наадмын шагналт байр жудо бөхийн төрлөөр VII байр, чөлөөт бөхийн төрлөөр VI байр, чөлөөт бөхөөр Дэлхийн аваргаас 1 алтан медаль, Азийн аваргаас 2 алтан медаль, 1 хүрэл медаль, Азийн тоглолтоос 1 алтан медаль, Боксын Азийн аваргаас 2 хүрэл медаль, самбо бөхийн Дэлхийн аваргаас 1 алтан медаль, 2 мөнгөн медаль, 5 хүрэл медаль, Кураш бөхийн Дэлхийн аваргаас 2 алтан медаль, Кураш бөхийн Азийн аваргаас 4 алтан медаль, 3 мөнгөн медаль, 4 хүрэл медаль, Мэргэжлийн боксын “IMPERIAL-2010-2011” Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доорхи Олон улсын халз тулааны наадмаас 2 алтан медаль, Хот, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль 297, мөнгөн медаль 285, хүрэл медаль 371 нийт 980 багц медалийг хүртсэн амжилтыг үзүүлээд байна.

 

Манай гадаад харилцаа

 

Монголын Жудо бөх хөгжүүлэх “MJ”  нийгэмлэг 2000 онд Япон улсын иргэн ахмад жудист Фуживара Накава, ”Хилчин” спорт хорооны дарга, хурандаа Д.Дашжамц, чөлөөт бөхийн дасгалжуулагч Н.Лхамсүрэн нарын санаачилгаар байгуулагдсан. 2003 онд ”МJ” нийгэмлэгийн нэрэмжит анхны тэмцээн Улаанбаатар хотноо зохиогдож түрүүлсэн 5 тамирчин, 2 дасгалжуулагчыг Япон улсын Осока хотод болсон Жудо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “МJ” нийгэмлэгийн  зардлаар хамтарсан бэлтгэлд оруулсан тамирчидын дундаас Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ Б.Энхбат, М.Өсөхбаяр нарын зэрэг шилдэг тамирчид төрөн гарсан.

 

 

2012 оны 06 сарын 27 | Үзсэн : 11109