Мэдээ :
Дэргэдэх байгууллагууд » ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨВ АРХИВ
ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨВ АРХИВ

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨВ АРХИВ

 

ХХЕГ-ын Төв архивын алсын хараа

Хил хамгаалах байгууллагын түүхэн өвийг найдвартай бүрдүүлж, хойч үедээ өвлүүлэх.

Эрхэм зорилго:

Хил хамгаалах байгууллагын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах замаар хилийн архивын мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, цахим архив байгуулах ажлыг үе шаттайгаар шийдвэрлэх.

Стратеги зорилт:

       Хил хамгаалах байгууллагын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг хөнгөн шуурхай болгох, архивын мэдээллээр үйлчлэх боловсронгуй тогтолцоог бий болгох, төв архивын нөхөн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, ашиглалтын үйл ажиллагааг стандартын түвшинд хүргэх.

Танилцуулга:

Хил Хамгаалах Ерөнхий Газрын Төв архив нь 1994 онд Хилийн Цэргийн архив нэртэйгээр анх байгууллагдсан.

Монгол улсын “Архивын тухай” хууль 1998 онд батлагдсантай холбогдуулан Үндэсний төв  архивт 1998 оны 3 дугаар сарын 31-нд хөмрөг үүсгэгчээр бүртгүүлэн Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 1998 оны 9 дүгээр сарын 11-ний 83 тоот зөвшөөрлийн дагуу тамга, хэвлэмэл хуудас хэрэглэх эрхтэй болж, Хилийн Цэргийн Төв архив хэмээн нэрлэгдэх болсон.

Архивын ерөнхий газраас 2001 онд төрийн архивын гэрчилгээ, 2005 онд төрийн архивын батламжийг тус тус олгосноор тус архив нь төрийн архивын статустай, төрөлжсөн архивын зэрэглэлтэй ажиллаж байна. 2003 оноос Хил Хамгаалах Ерөнхий Газрын Төв архив гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 “Цахим Монгол”, “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Цахим архив” дэд хөтөлбөрийг боловсруулан Хил хамгаалах байгууллагын хэмжээнд дараах чиглэлээр хэрэгжүүлэн ажиллаж байна.

1.Төв болон байгууллагын архивыг шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах

2.Шаардлагатай программ хангамж бий болгох

3.Цахим сан байгуулахад шаардагдах хүний нөөцийг бэлтгэх

4.Цахим сан байгуулах

Тус архив нь Хил Хамгаалах Ерөнхий Газар болон, хилийн ангиудын үйл ажиллагааны явцад үүссэн түүхэн баримтуудыг  цаасан суурьтай баримтын, тусгай төрлийн баримтын гэсэн хоёр үндсэн сан хөмрөгт хүлээн авч сан хөмрөгөө баяжуулдаг бөгөөд одоогоор 30000 гаруй байнга хадгалагдах баримт хадгалж байна.

Сан хөмрөгийн бүрэлдэхүүн:

Баримтын ангилал

Хөмрө-гийн тоо

Баримтын бүрэлдэхүүн

Цаасан суурьтай

Хил хамгаалах ерөнхий газрын

5

Хил хамгаалах байгууллагын удирдлагын баримт, тус байгууллагад ажиллаж байсан хүмүүсийн хувийн хэрэг

Хилийн отряд, ангийн

39

Хилийн отряд, ангийн үйл ажиллагааны явцад үүссэн удирдлагын баримт

Санхүүгийн баримтын

45

Нийгмийн даатгалын тайлан, цалингийн баримт

Тусгай төрлийн

Кино баримтын

2

Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаанд холбогдох уран сайхны болон баримтат кино

Гэрэл зургийн

2

Гэрэл зургийн хальсан ба негатив, гэрэл зураг бүхий хяналтын карт, гэрэл зургийн цомог

Цахим баримтын

2

Цахим хэлбэрт шилжүүлсэн баримт

 

Архивын баримтын хадгалалт хамгаалалтын нөхцлийг сайжруулах зорилгоор 2012 онд 7,8 сая төгрөг, 2013 онд 4,5 сая, 2014 онд 9,0 төгрөгөөр архивын зориулалтын нягтруулсан шүүгээг худалдан авсан.

  

 

Архивын баримтын хадгалах хугацааг уртасгах зорилгоор сэлбэн засах, сэргээн шинэтгэх ажиллагааг өөрсдийн хүчээр хийж байна.

Хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаа болон ажиллаж байсан тухай лавлагаа, цалингийн лавлагаа, тушаал, шийдвэрийн хуулбар, хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагааг гарган өгч, эрдэмтэн судлаачид, иргэдийн хүсэлтээр архивын баримтыг уншлагын танхимаар түр олгон ашиглуулан, үйлчилж байна.

Архив, албан хэрэг хөтлөлтөд холбогдолтой хууль, тогтоомж, заавар, стандартыг хэрэгжүүлэх ажлыг Хил хамгаалах байгууллагын хэмжээнд зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд хөмрөг үүсгэгч байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, сургалт семинар зохион байгуулах, хяналт шалгалт явуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

Архивын Ерөнхий Газраас зохион байгуулдаг  мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтад 2001 оноос эхлэн төв архивын болон хилийн отряд, ангийн архив, нууцын эрхлэгч, албан хэрэг хөтлөлтийн ажилтан, хүний нөөцийн хэрэг хөтлөгч нарыг суралцуулж, 2014 оны байдлаар давхардсан тоогоор мэргэжил олгох сургалтад 150 хүн, мэргэшүүлэх сургалтад 260 хүнийг суралцуулсан.

Архивын үйлчилгээ:

“Архивын тухай хуулийн” 25 дугаар зүйл, ХХЕГ-ын даргын 2016 оны А/43 дугаар тушаалаар батлагдсан “Хил хамгаалах байгууллагын архивын баримт ашиглалтын журам”-ын 4 дүгээр бүлэгт заасны дагуу Хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаа болон ажиллаж байсан тухай лавлагаа,  цалингийн лавлагаа, тушаал, шийдвэрийн хуулбар, хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагааг гарган өгч, эрдэмтэн судлаачид, иргэдийн хүсэлтээр архивын баримтыг уншлагын танхимаар түр олгон ашиглуулж, үйлчилж байна.

            Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаатай холбогдолтой 1990 оноос өмнөх баримт бичиг Тагнуулын Ерөнхий Газрын тусгай архивт хадгалагддаг. Тус архив нь 1932 онд байгуулагдсан бөгөөд сан хөмрөгт нь Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны бүтцэд 1990 он хүртэл багтаж байсан Цагдан сэргийлэх ерөнхий газар, Хилийн ба Дотоодын Цэргийг Удирдах Ерөнхий Газар, Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын баримтууд хадгалагдаж байдаг.

Тагнуулын Ерөнхий Газрын архивын Хилийн цэргийн хөмрөг нь 1932-1990 оны Хилийн ба Дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын болон түүний харьяа хилийн анги, отрядуудын үйл ажиллагааны явцад үүссэн захирамжлал, зохион байгуулалт, мэдээлэл лавлагааны баримтаас бүрддэг бөгөөд байгууллага, иргэдийн хүсэлтээр хуучнаар Хилийн ба Дотоодын цэрэгт алба хаасан, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1948 оны Баруун хилийн тулгаралтанд оролцогчдын тухай, хилийн цэрэгт ажиллагсдын талаарх лавлагаа, тодорхойлолт гаргадаг болно.

ХХЕГ-ын төв архиваас байгууллага, иргэд архивын лавалгаа гаргуулахдаа Архивын тухай хуулийн 25-ын 4-р заалт, Архивын Ерөнхий Газраас тогтоосон журмын дагуу үйлчилгээний хөлс төлнө. Үүнд:

-Ажилласан жилийн лавлагаа                                                    -2000 төгрөг

-Цалингийн лавлагаа /нэг оны цалин/                                         -1000 төгрөг

-Хугацаат цэргийн алба хаасан  тухай лавлагаа                            -2000 төгрөг

-Захирамж, тушаал, шийдвэр зэрэг эх баримтын хуулбар              -2000 төгрөг

Үйлчилгээний цагийн хуваарь:  Даваа, мягмар, пүрэв баасан гарагуудад

                                                                        Өглөө 08.30 - 12.30

                                                                        Өдөр 13.30 – 17.00

                                                                        Цайны цаг 12.30-13.30

            Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Б.Доржийн гудамж, Хилийн 0253 дугаар ангийн байр 111 тоот

            Харилцах утасны  дугаар: 93052238, 267256

 

 

 

 

2012 оны 06 сарын 30 | Үзсэн : 11400