Мэдээ :
Хуанли
Хэрэглэгчийн булан » Зар
Хилийн 0253 дугаар ангид жолооч ажилд авна.

Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, цэргийн алба хаасан, эрүүл мэнд, бие бялдрын шаардлага хангасан 18-30 хүртэл насны эрэгтэй хүнийг жолоочоор ажилд авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

-       Мэргэжлээрээ 3-аас доошгүй  жил ажилласан, дадлага туршлагатай.

-       Машины эвдрэл, гэмтлийг оношилж засах чадвартай, жолооны B. C, D ангилалтай.

-       Харилцааны өндөр соёлтой, идэвх санаачлагатай, багаар ажиллах чадвартай. цэвэрч нямбай, элдэв муу зуршилгүй.

Цалин: ТТ-4 зэрэглэлээр цалинжина. Үндсэн цалин-430852

Бүртгэлийн хугацаа, бүрдүүлэх материал:

Ажилд орохыг хүссэн иргэдийг 2014 оны 11 дүгээр сарын 19-нөөс 24-ний өдрүүдэд бүртгэнэ. Дараах материалуудыг бүрдүүлж ирсэн байна:

1.    Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

2.    Гурван үеийн түүх

3.    Иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар

4.    Боловсролын үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар

5.    Эрүүл мэндийн үзлэгээр орсон хуудас

6.    Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт

7.    Цэргийн үүрэгтний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

8.    Ажиллаж, суралцаж байсан байгууллагын тодорхойлолт

9.    Төрийн албан хаагчийн анкет

10. Зураг /4*6 хэмжээтэй 4 хувь, 3*4 хэмжээтэй 8 хувь/

11. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуулбар

12. Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр

Бүртгүүлсэн иргэдээс “Хил хамгаалах байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу шалгалт авна.

Холбоо барих

Хаяг: Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Хилийн 0253 дугаар анги

Утас: 99638998, Э-шуудан: bu_0253@bpo.gov.mn

 

2014 оны 11 сарын 19 | Үзсэн : 2097