Мэдээ :
Хуанли
Хэрэглэгчийн булан » Зар
ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Хил хамгаалах байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж, нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-тай / www.csc.gov.mn/ заавал танилцсан байна. 

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл

Төрийн жинхэнэ албан тушаалын зарлагдаж буй “Програм хангамжийн сургагч техникч” ахлагчийн албан тушаалд ТТ-6 зэрэглэлд 3 орон тоонд боловсрол, мэргэжил, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг  бүртгэнэ.

Сонгон шалгаруулах шалгалтад орохыг хүссэн иргэд Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст 2017 оны 06 дугаар сарын  29-ний өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 10.00-12.00, 14.00-16.30 цагийн хооронд биеэр ирж бүртгүүлнэ.

Гурав. Тавигдах шаардлага:

-Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу эрэгтэй 30 хүртэлх насны;

-Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх;

-Програм хангамжийн инженерийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй;

-PHP, Java,  ASP.NET, VB.NET, C#.NET, Delphi хэлүүдийн аль нэг дээр програм боловсруулах чадвартай;

-MySQL, MSSQL мэдээллийн бааз дээр ажилладаг байх;

-Мэдээллийн санг зохион байгуулах, системийн бичиг баримт боловсруулах чадвартай;

-Гадаад хэлний зохих мэдлэгтэй;

-Тогтвор суурьшилтай ажиллах;

-Зан харилцаа, ёс зүйн төлөвшилтэй, хүнтэй харилцах харьцаа, багаар ажиллах чадвартай;

Давуу тал гэж үзэх нөхцлүүд:

-Oracle мэдээллийн бааз дээр ажилладаг бол;

-Хугацаат цэргийн алба хаасан бол;

ДөрөвБүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

- Ажилд орохыг хүссэн өргөдөл

- Төрийн албан хаагчийн биеийн байцаалт (анкет)

- Гурван үеийн намтар

- Мэргэжлийн диплом болон иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар батлуулсан байх, Мөн эх хувиар байх)

- Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

- Цээж зураг 2 % (сүүлийн 3 сарын дотор авахуулсан)

 - Цэргийн үүрэгтний үнэмлэх

Тав. Шалгалтын хуваарь

            2017  оны  07 дугаар  сарын 27, 28-ны өдрүүдэд шалгалтыг дараах байдлаар зохион байгуулна.

1.Бие бялдарын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтээр авах шалгалт

2.Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

/Бие бялдарын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтээр авах шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

3.Монгол хэл бичгийн болон албан хэрэг хөтлөх ур чадварын шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

4.Мэргэжлийн ур чадварын шалгалт

/Монгол хэл бичгийн болон албан хэрэг хөтлөх ур чадварын шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

5.Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ярилцлага/

Зургаа. Мэдээлэл лавлагаа

Шалгалт авах газар, хуваарийг бүртгүүлсэн иргэнд 2017 оны 07 дугаар  сарын 26-ны  өдрийн 16.00 цагт Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэнэ.

Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”-тай танилцаж авна уу.

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар лавлагаа авах бол ХХЕГ-ын Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн 263916, 98014545 дугаарын утсаар холбогдоно уу.

 

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

2017 оны 06 сарын 30 | Үзсэн : 2836