Мэдээ :
Хуанли
Хэрэглэгчийн булан » Зөвшөөрөл, лавлагаа, үйлчилгээ
Хилийн бүс, зурваст нэвтрэх, боомтод үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгүүд

Хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрлийг хүссэн иргэн, албан байгууллага, аж ахуйн нэгж байгууллага дараах материалыг бүрдүүлсэн байна.

 

а. Иргэн хүн:

-     Хилийн бүс, зурваст нэвтрэх зорилго, хугацаа, замнал зэргийг тусгасан хүсэлт өргөдөл;

-     Хувь хүмүүсийн нэрсийн жагсаалт; /олон хүнтэй бол жагсаалтыг 2 хувь/

-     Баримт бичиг болон тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээний хуулбар хувь;

-     Гадаадын иргэдийн хувьд зохих ангиллын виз бүхий гадаад паспортын хуулбар;

-     Судалгааны ажлаар МУ-д ирсэн гадаадын иргэд Хөдөлмөр Эрхлэх Үйлчилгээ Судалгааны Үндэсний Төвөөс зөвшөөрөл авчрах /хуучнаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төв/

 

б. Аж ахуй нэгж байгууллага:

-     Хилийн бүс, зурваст нэвтрэх зорилго, хугацаа, замнал зэргийг тусгасан албан тоот;

-     Байгууллагын гэрчилгээний хуулбар;

-     Ашигт малтмалын газрын кадастрын албанаас олгосон ашигт малтмалын хайгуул, судалгаа, олборлолт хийх лицензийн хуулбар;

-     Хилийн бүс зурваст үйл ажиллагаа явуулах район, явах замнал байрлах газар зэргийг оруулсан байр зүйн зураг / Масштаб 1: 100.000/;

-     Бүлгийн ахлагч болон ажиллах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг 2 хувь,

-     Баримт бичиг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар;

-     Ажил үйлдвэрлэл эрхлэгч нь гадаадын иргэн бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний төвийн зөвшөөрөл;

-     Ажил үйлдвэрлэл явуулахад нисдэг тэрэг ашиглах шаардлага гарсан тохиолдолд Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийн газраас өгсөн зөвшөөрөл;

-     Судалгааны ажлаар МУ-д ирсэн гадаадын иргэд Хөдөлмөр Эрхлэх Үйлчилгээ Судалгааны Үндэсний Төвөөс зөвшөөрөл авчрах /хуучнаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төв/

 

Жич: Албан тоот болон өргөдөл дээр холбоо барих дугаараа бичих.

Зөвшөөрлийн талаар бичиг хэрэг 51+266638, мэргэжилтэн 51+266788 дугаарын утсаар холбоо барина уу.

 

2012 оны 12 сарын 20 | Үзсэн : 6433