Н.ГАНБОЛД
  • 13:39
  • 8258

ТАНИЛЦУУЛГА

 Овог: Нямбуу

Нэр: Ганболд

Төрсөн газар, он: Хэнтий аймагт 1968 онд төрсөн.             

Боловсрол: Дээд

Мэргэжил: Команд штаб, оператив тактикУлс төр, хүмүүжлийн ажилтан, эрх зүйч

ЦолМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны зарлигаар “Бригадын генерал” цол хүртсэн. Цэргийн шинжлэх ухааны магистр.

Төгссөн сургууль, дамжаа:

  • 1976-1986 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургууль
  • 1987-1991 онд НАХЯ-ын /хуучнаар/ Цэргийн дээд сургуулийг улс төр, хүмүүжлийн ажилтан
  • 1999-2001 онд Монгол Улсын их сургуулийг эрх зүйч
  • 2003-2006 онд Оросын Холбооны Улсын Хилийн албаны академийг команд штаб, оператив тактик мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.
  • 2010 онд ХБНГУ-ын Жорж маршалын дээд курст аюулгүй байдлын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. 

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

  1. 1991-1992 онд Хилийн 0129 дүгээр ангид заставын улс төрийн орлогч
  2. 1992-1994 онд Хилийн 0108 дугаар ангид шалгагч офицер
  3. 1994-1998 онд Хилийн 0108 дугаар ангид сургалтын ахлах офицер
  4. 1998-2001 онд Хилийн 0108 дугаар ангид авто замын шалган нэвтрүүлэх боомтын дарга
  5. 2001-2003 онд Хилийн 0108 дугаар ангид штабын орлогч, шалган нэвтрүүлэх албаны дарга
  6. 2006-2007 онд Хилийн 0129 дүгээр ангид захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга
  7. 2007-2009 онд Хилийн 0108 дугаар ангид захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга
  8. 2009-2013 онд Хилийн 0198 дугаар ангийн захирагч
  9. 2013-2019 онд Хилийн 0151 дүгээр ангийн захирагч
  10. 2019-2020 онд Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга
  11. 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргаар тус тус ажиллаж байна.
Бусад