Ахлагч О.БАЯРМАА
-Өөрийгөө товчхон танилцуулаач?
-Эрдэнэт хотоос 2019 оны нэгдүгээр ээлжээр Хилийн 0252 дугаар ангид татагдан ирсэн. Одоо 24 настай эхнэр, охины хамт амьдардаг.
-Насны хувьд хожуу ч гэсэн цэргийн алба хаасан байна. Зарим залуус цэргийн албанаас яаж ийж байгаад л мултарчих бодолтой явдаг?
-Намайг цэргийн зарлан дуудах хуудас авах үед олон нийтийн сүлжээгээр цэргийн байгууллагын талаар таагүй мэдээлэл их явж байсан. Гэхдээ тэр мэдээлэл надад эргэлзэх шалтгаан болоогүй. Миний хувьд "Газарчин" дээд сургуулийг 2017 онд уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр төгсөөд “Оюу толгой” ХХК-ийн салбар компанид нэг жил ажиллаж байгаад цэрэгт татагдан ирсэн. Улсаас цэргийн алба хаасан залуусыг бодлогоор дэмждэг болсон нь сургууль, ажлаа зохицуулаад алба хаах сонирхолтой болгож байна. Тухайлбал, алба хаасан нэг жилийн хугацаанд нийгмийн даатгалыг тасалдуулахгүй байхын зэрэгцээ ажлын байр, албан тушаалыг нь хадгалдаг болсон. Залуу хүнд ажлын карьераа өсөн нэмэгдүүлэхэд цэргийн алба хаасан байх нь олон давуу тал болдог. Ирээдүйгээ төлөвлөж бодоход энэ шийдвэр хамгийн зөв. Тиймээс охиныгоо бага байгаа дээр нь эртхэн цэрэгт яваад ирье гэж шийдээд ирсэн.
-Эзэмшсэн мэргэжилтэй нь алба хааж буй анги нь ойрхон юм байна. Хил рүү бүлэгт явсан уу?
-Анх ирээд ангийнхаа онцлогийг мэдээд баярласан. Мэргэжилтэй минь ойр болохоор нэг талаараа дадлага, туршлага болсон. Албаа ч хаахын зэрэгцээ мэргэжлийнхээ хүрээнд дадлага хийх сайхан боломж бүрдсэн. Хил рүү үүрэг гүйцэтгэх бүлэгт өнгөрсөн жил яваад ирсэн. Миний унаган нутаг Дорноговь аймаг. Уг нь хилийн хэд хэдэн анги байдаг. Гэвч Монгол Улсын хилийг Замын-Үүдийн боомтоор төсөөлж байсан юм. Хилийн цэрэгт алба хааснаараа эх орон, хил, хилчдийн талаар дутуу бодолтой явснаа ойлгосон.
-Цэргийн албаа нэр төртэй хаагаад аав, ээж, эхнэр, охин дээрээ очиход хэд хоног дутуу байна?
-Яг 88 хоног дутуу байгаа. Хурдан халагдах гэж яарсан даа биш цэргүүдийн уламжлал ёсоор л халагдах хоногоо тоолж үзсэн. Надад цэргийн алба таалагдаж байгаа.
-Гэр рүүгээ хэдэн удаа захидал бичив?
-Хоёр удаа бичсэн. Үнэхээр сонин бас сонирхолтой байсан. Хүн гараараа захидал бичихээр их бодож, олон зүйлийг төсөөлж бас догдолдог юм билээ. Цаасан дээр буусан үг, өгүүлбэр бүр сэтгэлээс ургадаг болохоор хэдэн жилийн дараа дахин үзэхэд нандин дурсамж болж үлдэх байх.
MDMA%20and%20...
Let%20wawada wawada wawada wawada wawada wawada wawada wawada wawada wawada wawada wawada wawada wawada wawada