"ОЮУНЫ ДАРХЛААЖУУЛАЛТ" АЯН
  • 08:27
  • 1682
Шинэ төрлийн Covid-19 вирусийн дэгдэлт, тархалттай холбоотой дэлхийн ихэнх улс орнууд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хөл хорионд оруулаад байгаа билээ. Дэлхийн 32 улс оронд сургалтын хэлбэрийг онлайнаар зохион байгуулж байгаагийн нэг нь Монгол Улс юм.

Ахлах дэслэгч Г.Мөнхбаяр

Цар тахлын үед Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас теле хичээлийг 16 телевизтэй хамтран зохион байгуулж байгаа боловч төвөөс алслагдсан хилийн анги, салбаруудад байгаа хилчдийн хүүхдүүдэд төдийлэн хүрэх боломж бололцоо дутмаг байгаа юм. Хилийн 0151 дүгээр ангиас санаачилан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын үнэлгээний төвтэй хамтран “Оюуны дархлаажуулалт” аяныг өрнүүлэв.
Энэ жил төгсөх тавдугаар ангийн 273, есдүгээр ангийн 122, арванхоёрдугаар ангийн 70, нийт 465 сурагчдын хичээл, нэмэлт даалгавар, шалгалтын сэдвүүдийг Хил хамгаалах байгууллагын удирдлагын холбоог ашиглан алслагдсан хилийн салбаруудад байгаа хилчдийн хүүхдүүдэд хүргэх ажлыг зохион байгуулж байна.