А.УХААНЗАЯА: ДАРГА АЙМААР...
  • 10:33
  • 1673
Хилийн 0286 дугаар ангийн 0300 дугаар салбарын хөөрхөн охин А.Ухаанзаяа. Тус салбарын орлогч, дэслэгч А.Алтангэрэлийн охин юм. Хилийн салбарт надтай хөтлөлцөн явж хэсэг ярилцав. Тэр их сэргэлэн. Бас эгдүүтэй. Ярилцах зууртаа хөлөө ачин суух нь цаанаа л бүсгүй хүний намжиртай.

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

-Сайн уу чамайг хэн гэдэг вэ. Хоёулаа сууж байгаад охидын яриа ярья тэгэх үү?

-Аан нөгөө намайг Ухаанзаяа гэдэг ш дээ. 

-Чи ёстой гоё нэртэй юм аа? 

-Тэр хараа Төгөлдөрийн машин байна. Би чинь Ухаанаа ш дээ. 

-Чи хэдэн настай вэ?

-Аан гурван настай. 

-Аав ээжийг чинь хэн гэдэг вэ?

-Аан нөгөө Эрдэнэцэцэг. Бас Алтангэрэл. 

-Аав чинь ямар ажил хийдэг юм? 

-Тэр ажил /хил рүү заав/ Энэ нөгөө албаны байр.

-Ээж нь ямар ажил хийдэг?

-Нөгөө жижигхээн ажил. 

-Чиний дүүг хэн гэдэг вэ?

-Аан нөгөө Элбэгзаяа. Эрэгтэй. 

-Дүү нь жаахан уу?

-Ингээд мөлхдөг. Манай дүү Хутаг-Өндөрийн төв дээр байгаа. Би дүүгээ санадаггүй. Өдөр харин санадаг. 

-Чи ямар гоё плаж, гуталтай юм бэ?

-Ээж надад гэрээсээ авч өгсөн юм. 

-Энэ чиний машин юм уу?

-Мэдэхгүй ээ мэдэхгүй. Би чихэр идэж байгаа ш дээ. Аниа хоёулаа тийш ээ явах уу.

-Чи надад дуу дуулаад өгөөч. Ингэхэд ямар дуу мэдэх вэ?

-Аан нөгөө тогоруу янзын л...

Тогоруу янзын күүкэдэй  

Тоодог бяцхана ангаахай 

Ойн күрэн баавгай 

Олон янзын шувуунууд... 

Аниа би ахиад дуулж чадна ш дээ. Ямар дуу дуулах вэ. Нөгөө энхриймаа гээд дуулчих уу. 

-Хоёулаа салбарын хашаа руу орох уу. Та нарыг салбарын хашаа руу орохоор загнадаг уу?

-Дарга аймаар. Загнадаг. Аниа би наадахыг чинь бария. /дуу хураагч руу заав/ Бороо орохгүй байх юм. Би цэцэрлэгтээ явдаг ш дээ. Миний найзыг найз гэдэг. Би шөлтэй хоол идсэн.