БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН СОНСОГЧДОД СУРГАЛТ ЯВУУЛАВ
  • 10:18
  • 634
Ахлагч О.БАЯРМАА

Хил хамгаалах ерөнхий газрын Сургалтын хэлтэс Батлан хамгаалахын удирдлагын академийн сонсогч нарт нэг өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Батлан хамгаалахын удирдлагын академийн Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, дэд захирал, хурандаа Ц.Эрхэмбаяраар ахлуулсан дөрвөн багш, 26 сонсогч хамрагдав. Сонсогчдод Хил хамгаалах байгууллагын танилцуулга, “Хилийн төлөөлөгчийн ажиллагаа”, “Хилийн эрэл хайгуул, түүнийг зохион байгуулах”, “Хил хамгаалах албаны бэлэн байдал” зэрэг сэдвээр хичээл, сургалтыг явуулсан юм. Сургалтын явцад багш, сонсогч нар Шуурхай удирдлагын төв, Улсын хилийн музейтэй танилцаж, сонирхлоо.