ЭНХИЙГ САХИУЛАГЧ ХИЛЧДЭД ТАЛАРХЛЫН ЗАХИДАЛ ИРҮҮЛЖЭЭ
  • 10:57
  • 4361
Бүгд найрамдах Өмнөд Судан улсын Бентью хот дахь Хубилай бааз

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэнд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазараас “Талархлын захидал” ирүүлснийг бид хуваалцаж байна. БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хилчид ажлын хариуцлага, мэдлэг, мэргэжлийн ур чадвараараа бусдыгаа үлгэрлэн манлайлж, хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж байгааг сайшаасан байна. Мөн монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж, эх орон, ард түмэн, хамт олныхоо итгэлийг амжилт зүтгэлээр хариулан, энхийг сахиулах эрхэм бөгөөд хариуцлагатай үүргээ нөр төртэй гүйцэтгэж буй хилчдээр бахархаж буйгаа илэрхийлж, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье гэсэн байлаа.