Хилийн цэргийн тусгай архивын лавлагаа
  • 17:11
  • 10623

Та Хилийн цэргийн тусгай архивт хадгалагдаж буй баримтаас лавлагаа, тодорхойлолт

захиалах боломжтой. Үүнд:

-Хил хамгаалах байгууллагад 1990 оноос хойш ажилласан тухай лавлагаа;

-Хилийн анги, тусгай салбарт 1980-2006 онд ажиллаж байсан үеийн цалингийн

тодорхойлолт;

-Хилийн цэргийн ангиудад 1990 оноос хойш хугацаат цэргийн алба хаасан тухай

лавлагаа;

-1990 оноос хойшхи баримтын хуулбар.

БАЙГУУЛЛАГА, ИРГЭНИЙ ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА:

-Хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа ажлын 1 хоногт;

-Хөдөлмөр эрхлэлтийн тухай лавлагаа ажлын 1-2 хоногт;

-Цалингийн тодорхойлолтыг ажлын 2 хоногт;

-Баримтын хуулбарыг ажлын 1 хоногт тус тус шийдвэрлэнэ.

 

 ХИЛИЙН ЦЭРГИЙН ТУСГАЙ АРХИВААС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ТАРИФ

ЛАВЛАГААНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХ ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ:

БАНКНЫ НЭР: ТӨРИЙН САН

ДАНС ДУГААР: 100900012016

ХҮЛЭЭН АВАХ НЭРШИЛ: ХХЕГ

         Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж, Хил хамгаалах ерөнхий газар.

         Утас: (51) 266628