“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ” АЯНД ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА НЭГДЛЭЭ.
  • 19:35
  • 5973
“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ” 16 ХОНОГИЙН АЯН
Дэлхийн 187 улс 1991 оноос жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэж ирсэн.
Монгол Улс 1997 оноос нэгдэн орсон бөгөөд энэ жил “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе” уриан дор энэ аяныг улс орон даяар өрнүүлж байна.
Хүчирхийллийг харсан, сонссон, мэдсэн бол заавал мэдээллээрэй.
Хүүхдийн тусламжийн 108, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хүлээн авах 107, хүний эрхийн зөвлөгөө, мэдээлэл хүлээн авах 7000-0222 дугаарын утсыг тус тус хүргэж байна.
КОВИД 19 цар тахлын үед ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийллээс хамтдаа сэргийлж, таслан зогсоож, айдасгүй амар тайван орчин бий болгоход нэгдэцгэээе.