100 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭВ
  • 14:19
  • 7710
Ахлах дэслэгч М.ЗОЛЗАЯА

Хилийн 0306 дугаар ангийн хариуцсан хэсгээр нэгдүгээр сарын 07-ны өдөр бэлчээрээр улсын хилд тулсан 150 толгой адууг илрүүлж, иргэдэд учирч болох 100 гаруй сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ. Улсын хил хамгаалалтад амжилт гаргасан дэд түрүүч А.Ононмөрөнг түрүүч цолоор, байлдагч Б.Баасанхүүг ахлах байлдагч цолоор тус тус шагнав.