Д.ГАНБААТАР
  • 17:23
  • 5132

  

  

Ургийн овог: Шавь

Эцгийн нэр: Дашдондог

НэрГанбаатар

Төрсөн газар, онУлаанбаатар хотод 1970 онд төрсөн

Нас: 53 

Ам бүл: 3    

Боловсрол: Дээд

Мэргэжил: Шалган нэвтрүүлэх алба-команд, Анги нэгтгэлийн удирдлага, команд штаб, оператив тактикийн мэргэжилтэй.  

Цол зэрэг:   Бригадын генерал 

  

 

 

Төгссөн сургууль, дамжаа:

·         1988-1992 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургууль,

·         2000-2003 онд Төрийн удирдлагын академи,

·         2010-2011 онд Оросын холбооны улсын  ХАБА- ны  Хилийн албаны академи,

·     2015 онд Америкийн нэгдсэн Улсын  Хавай муж дахь Ази, номхон далайн бүс нутгын аюулгүй байдлыг хангах хүрээлэнгийн дээд курсд  мэргэжил дээшлүүлсэн.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

      1. 1992 онд хилийн цэргийн 0108 дугаар ангид шалгагч,

2. 1992-2004 онд хилийн цэргийн 0218 дугаар ангид офицер шалгагч,  дүн шинжилгээ мэдээллийн офицер, шалган нэвтрүүлэх заставын дарга,

3. 2004-2005 онд Хил хамгаалах ерөнхий газрын шалган нэвтрүүлэх албаны хэлтэст офицер,

4. 2005-2009 онд хилийн цэргийн 0218 дугаар ангид захирагчийн орлогч шалган нэвтрүүлэх   албаны дарга,

5. 2009-2010 онд Хилийн цэргийн дээд сургуульд шалган нэвтрүүлэх албаны тэнхимд багш,

6. 2011-2012 онд хилийн цэргийн 0243 дугаар ангид захирагчийн  I  орлогч, штабын дарга,

7. 2012-2014 онд Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх хэлтэст Монгол, Хятадын хилийн боомт хариуцсан ахлах мэргэжилтэн, сургалт чөлөөт бүс хариуцсан ахлах мэргэжилтэн,

8. 2014-2015 онд хилийн цэргийн 0218 дугаар ангийн захирагч,

9. 2015-2016 онд Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын хэлтэст өмнөд хил хариуцсан ахлах мэргэжилтэн,

10. 2016-2018 онд хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагч,

11. 2018-2020 онд Хил хамгаалах ерөнхий газарын Боомтын аюулгүй байдлын хэлтсийн дарга, шалган нэвтрүүлэх хэлтэсийн дарга,

12. 2020 онд хилийн цэргийн 0218 дугаар ангийн захирагч,

13. 2020-2021 онд  Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэввсэглэл, инженжер техник эрхэлсэн дэд дарга,

14. 2021-2023 онд Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургууль, Хилийн цэргийн 0345 дугаар ангийн захирагч,

15. 2023 оны 10 дугаар сараас Хил хамгаалах ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд  даргаар тус тус томилогдон ажиллаж байна.

Бусад