Хурандаа цолтон дөрөв төрлөө
  • 16:23
  • 269
Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Хил хамгаалах байгууллагаас хурандаа цолтон дөрөв төрлөө

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын хилийн цэргийн холбогч, төлөвлөлтийн мэргэжилтэн, дэд хурандаа Б.Энхжаргал, Дотоод хэргийн их сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Х.Баясгалан, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, дэд хурандаа Т.Нарантуяа, Дотоод хэргийн их сургуулийн чанарын баталгаажуулалтын төвийн эрхлэгч, дэд хурандаа Б.Мөнхзаяа нарт хурандаа цол олголоо. Энэ өдөр хилчдээс нэгэн зэрэг хоёр эмэгтэй хурандаа төрснөөрөө онцлог болов. Ийнхүү Хил хамгаалах байгууллага таван эмэгтэй хурандаатай болж байгаа юм. Хилчин хурандаа нартаа баяр хүргэе.