Төлөв | Нийтлэгдсэн |
---|---|
Төрөл | Зөвлөх үйлчилгээ |
Хавсралт файл |
Монгол Улсын засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу Хил хамгаалах байгууллага 2022 оны “Хэрэглэгчийн үнэлгээ” хийлгэхээр тус чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, ажлын туршлага бүхий судалгааны байгууллагуудыг урьж байна.
Зорилго нь Хил хамгаалах байгууллагын төрийн үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй, шуурхай байгаа эсэх талаар иргэд, аж ахуйн нэгжийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлоход оршино.
Хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн үнэлгээний байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-Судалгаа болон үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх (судалгааны хүрээлэн, төрийн бус байгууллага, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага);
-Судалгаа болон үнэлгээний чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх, үүний дотор хэрэглэгчийн үнэлгээг хийж байсан туршлага давуу тал болно;
-Санхүүгийн болон хүний нөөцийн чадавхитай байх;
-Үнэлгээний удирдамжид заасан хугацаа (XI/15-XII/25)-нд хийж гүйцэтгэх чадвартай байх;
-Сонгон шалгаруулалтад оролцохдоо дараах мэдээллийг ирүүлнэ.
1.Үнэлгээ хийх сонирхолоо илэрхийлсэн албан бичиг;
2.Хэрэглэгчийн үнэлгээ хийж байсан туршлага;
3.Түүврийг сонгох, мэдээлэл цуглуулах арга зүй;
4.Хэрэглэгчийн үнэлгээг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө;
5.Багийн бүтэц, бүрэлдэхүүн, туршлага, товч намтар;
6.Санхүүгийн тайлан;
7.Байгууллагын танилцуулга;
8.Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
9.Байгууллагын гүйцэтгэсэн ижил төстэй төслийн туршлага, танилцуулга.
Танилцуулга, холбогдох материал, үнийн саналыг 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 51266750