ХИЛИЙН ЦЭРГИЙН ДУУ БҮЖГИЙН ЧУУЛГА
  • 18:29
  • 11207

ХИЛИЙН 0224 ДҮГЭЭР ТУСГАЙ САЛБАР /ХИЛИЙН ЦЭРГИЙН ДУУ, БҮЖГИЙН ЧУУЛГА/

2017 ОНООС ОДООГ ХҮРТЭЛ 

Захирагч, хурандаа МУУГЗ Б.Ганхуяг

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн н/06 дугаар тушаалаар Хилийн 0224 дүгээр тусгай салбар /Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга/ болж өргөжин, үндсэн үүргийн дагуу Монгол улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалж буй хилчид, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, хил орчмын ард иргэдэд соёл, урлагаар үйлчлэх, Хилийн отряд /анги/, салбарт соёл, урлагийн ажлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, соёл, урлагийн арга хэмжээгээр дамжуулан Хил хамгаалах байгууллагыг сурталчилах, хилчид, иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Хөгжмийн алба

Дууны алба

Бүжгийн алба

Үндэсний хөгжим

Хилчин хамтлаг

Эетэн хамтлаг

1940-1953 он

Улс орны гадаад цагийн байдал хүнд байсан 1940 оны үед Монол Ардын Хувьсгалт Намын Төв хорооноос Хязгаарын цэргийн бие бүрэлдэхүүнд соёл, урлагаар үйлчлэх, хилчдийн сэтгэл зүйн бэлтгэлийг хангахад онцгой анхаарч, Дотоод Явдлын Яамны дэргэд Хязгаарын ба Дотоодын цэргийн ансамблийг шинээр байгуулахаар шийдвэрлэн, Бөхөг, Түргэний голд цэргийн албанд ирсэн шинэ дайчдаас 20 хүнийг шалгаруулан авч, Одон тэмдэгт тусгай хорооны дэргэд урлагийн тасгийг анх байгуулжээ

Улмаар Дотоод Явдлын Яамны сайдын 1942 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 127 дугаар тушаалаар Дуу ба танцны нэгдсэн ансамблийг найрал дуу, хөгжим, бүжиг ангитай, 30 хүний бүрэлдэхүүнтэй өргөтгөн зохион байгуулж, анхны тоглолтоо 1942 оны 5 дугаар сард Майн баяраар “Гэсэр сүм” буюу тусгай хорооны клубт хийжээ

Улмаар Дотоод Явдлын Яамны сайдын 1942 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 127 дугаар тушаалаар Дуу ба танцны нэгдсэн ансамблийг найрал дуу, хөгжим, бүжиг ангитай, 30 хүний бүрэлдэхүүнтэй өргөтгөн зохион байгуулж, анхны тоглолтоо 1942 оны 5 дугаар сард Майн баяраар “Гэсэр сүм” буюу тусгай хорооны клубт хийжээ

Зөвлөл хуралдаж буй зураг Чуулгын 10-н жилийн ойн монтаж Анхны уран бүтээлчид Тэр үеийн ансамблийн уран бүтээлчид хилийн отряд, заставт концерт тоглон, үдэшлэг, уулзалт зохион, кино үзүүлж, дуу, бүжигзаан, биеийн тамирын тэмцээн явуулдаг басны зэрэгцээ шаардлагатай үед хилийн манаанд үүрэг гүйцэтгэдэг байсан төдийгүй уран сайхны удирдагч О.Чүлтэм, найрал дууны багш Р.Довчин нараар удирдуулсан бүлэг Бодончийн Хөх толгойн отрядад урлагийн тоглолтоор явж байх үедээ 1948 оны 06 дугаар сарын 03-ны өдөр комиссар Ж.Далхжавын удирдлаган дор Мэргэн ууланд болсон тулгаралтад оролцож хил хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байжээ.

Дэлхийн хоёрдугаар дайн төгсөж, манай улс цэрэг армиа татан буулгасан тавиад оны эхээр Дотоод Явдлын Яамны сайд, дэслэгч генерал Ц.Жанчивын 1953 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 188 тоот тушаалаар тус чуулгыг Монгол Ардын Хувьсгалт цэргийн ансамбльтай нийлүүлсэн байна

1970-1997 он

Манай орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хил хязгаарын бэхжүүлэх бодит шаардлага урган гарч Хязгаарын цэргийг сэргээн байгуулах, өргөтгөн бэхжүүлэх талаар авсан арга хэмжээний нэг нь МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1970 оны 21 дүгээр тогтоолоор НАХЯ-нд даалгасны дагуу НАХЯ-ны сайдын 1971 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 04 тоот тушаалаар 13 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн групп байгуулсан байна.

Улмаар НАХЯ-ны сайдын 1979 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 373 тоот тушаалаар 59 хүний бүрэлдэхүүнтэй Хязгаарын ба Дотоодын цэргийн дуу, бүжгийн чуулга нэртэй Хилийн 0224 дүгээр ангийг байгуулж, 154 хүнтэй болтол өргөжүүлжээ.

Чуулга нь хилчдийн сэтгэл зүйн бэтлгэлийг хангахын зэрэгцээ хилчин дайчид, хил орчмын аймаг, сумдын ард иргэдэд эх оронч, хилч үзлийг төлөвшүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд бүх ажлаа чиглүүлэн ажиллаж байв

Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 88 дугаар тогтоолоор Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгыг татан буулгаж, Ардын цэргийн дуу, бүжгийн чуулгатай нэгтгэсэн байна.Улмаар Улсын хилд алба хааж байгаа офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчид, хил орчмын оршин суугч, ард ард иргэдэд урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс тухайн тухайн үед Улсын аюулаас хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд Хилийн цэргийн даргын 1991 оны 02 дугаар сарын 09-ны б/95 дугаар тушаалаар Хилийн 0151 дүгээр ангийн харъяанд байгуулагдсан Хилийн цэргийн үлээвэр хөгжмийн “Сонор” хамтлагт хэсэг уран бүтээлчдийн авч үлдэн ажиллуулсан байна. Уг хамтлаг нь “Хилчин” чуулга нэртэйгээр 1997 оноос Хилийн 0253 дугаар ангийн харъяанд үйл ажиллагаа явуулж иржээ.

2001-2017 он

Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгыг Улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа хилчид, тэдний гэр бүл, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, хил орчмын ард иргэдэд соёл, урлагаар үйлчлэх, тэдний сэтгэл зүйн бэлтгэлийг хангах зорилгоор Засгийн газрын 2001 оны 126 дугаар тогтоолоор дахин өргөтгөн зохион байгуулж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2001 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор төрийн хошой шагналт, ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит болгов.