• test
Мэдээ, Мэдээлэл
Стратегийн зорилтууд

 

1.Хууль тогтоомж, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр, хилийн талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэн, хил хамгаалалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх;

2.Хил хамгаалалтын арга, тактикийг хилийн нөхцөл байдал, бүсчилсэн хил хамгаалалтын онцлогт тохируулан өөрчилж, хилийн аюулгүй байдлыг хангах;

3.Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, хилийн боомтын хяналт шалгалтын бүсийг ухаалга цахим гарц, дохиолол, хяналт, хамгаалалтын нэгдсэн системээр төхөөрөмжилж, аюулгүй байдлыг хангах;

4.Улсын хил хамгаалалтад ашиглах инженерийн байгууламжийг нэмэгдүүлж, орчин үеийн зэвсэглэл, техник технологийн ололтыг нэвтрүүлэх;

5.Хилийн хэсгийг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбож, хилийн албыг цахим болгон хөгжүүлж, дэд бүтцийг сайжруулах;

6.Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, улсын хилийг мэргэшсэн хилчдээр хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх;

7.Хилчдийн алба хаах нөхцөлийг хангаж, нийгмийн баталгааг сайжруулах.

  

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН 2021-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

         

Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг ханган, хилийн цэргийн байгуулалтыг хөгжүүлж, хил хамгаалалтын чадавхыг дээшлүүлнэ.

Алсын хараа
Монгол улсын хилийн халдашгүй дархан байдал, хилийн аюулгүй байдлыг хангах, хил хамгаалах албаны чадавхийг дээшлүүлэхэд оршино.

          Зорилго: Хил хамгаалалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгон, мэргэжлийн чиг хандлагад нийцүүлж, хил хамгаалалтын чадавхийг дээшлүүлэн, улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн их баяр цэнгэл наадмын үндэсний бөх...
  • 2022.07.21
  • 5827
“Хил хамгаалалтын орон зайн мэдээллийн сургалт зохион байгуулах тухай” захирамжийн дагуу хилийн цэргийн 0303 дугаар анги...
  • 2022.06.15
  • 6553
Үндэсний бие хамгаалах “Монгол-Зо” урлагийн Монгол Улсын “Аваргуудын аварга 2022” аваргын бүс олгох, нээлттэй 2022 оны 0...
  • 2022.05.03
  • 5600
Харъяа байгууллагууд
Ил тод байдал
Хойд захын цэг Хөвсгөл аймгийн нутагт Монгол Шарын даваа 2091,6 тоот өндөрлөг дээр
Баруун захын цэг Баян Өлгий аймгийн нутагт Монгол Алтайн нуруу 3252.0 тоот өндөрлөгөөс 3371.0 тоот өндөрлөг
Монгол улсын нийт хилийн урт 8252,6 км
ОХУ-тай 3543 км
БНХАУ-тай 4709,6 км
ОХУ-тай усаар 680 км
БНХАУ-тай усаар 221 км
Зүүн захын цэг Дорнод аймгийн нутагт Модтой хамар уулын зүүн талд уулын хажуугийн 1305 тоот өндөрлөгөөс баруун өмнө зүгт 190.0 м зайд 1292.5 тоот өндөрлөг дээр
Өмнөд захын цэг Өмнөговь аймгийн нутагт Орвог Гашууны Бор толгой 799.9 тоот өндөрлөг дээр
Холбоосууд