АЛБАНЫ НОХОЙН БЭЛТГЭЛ
  • 11:09
  • 3252
Монгол Улсын хилийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/130 дугаар тушаалаар батлагдсан “Албаны нохойг бэлтгэх, ашиглах, хамгаалах журам”, Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны А/215 дугаар тушаалаар батлагдсан “Албаны нохойг бэлтгэх, ашиглах, хамгаалах заавар”-ыг хэрэгжүүлж, хилийн анги, тусгай салбаруудад хилийн эрлийн нохойг улсын хил хамгаалалтад ашиглаж байна.

АЛБАНЫ НОХОЙН СУРГАЛТЫН ТӨВИЙГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

       Хилийн 0151 дүгээр ангийн “Албаны нохойн сургалтын төв”-ийн үржлийн нохойн байрыг шинээр барьж, сургалтын хотхоныг зааврын дагуу төхөөрөмжлөн, материаллаг баазыг бэхжүүлсэн.

     Xилийн эрлийн нохойн анхан шатны сургалтыг 2017-2019 онуудад 45-60 хоногийн хугацаатай зохион байгуулж, албаны нохой сургагч, хөтлөгчийг нохойн хамт сургаж бэлтгэлээ. Цаашид цэвэр үүлдрийн үржлийн нохойг худалдан авч хилийн ангиудыг албаны нохойгоор бүрэн хангана.

      Хилийн 0243, 0101, 0151 дүгээр анги, ОХУ-ын ХАБА-ны Буриадын ХУГ-тай хамтран “Улсын хил хамгаалалтад албаны амьтад ашиглах нь” сэдэвт туршлага солилцох уулзалтыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зохион байгуулсан.

ХИЛ ХАМГААЛАЛТАД НОХОЙ ЧАРГЫГ АНХ УДАА АШИГЛАЛАА

      Хилийн ангиудын хариуцсан хэсэгт цас их орж, зам, даваа хаагдан, тээврийн хэрэгсэл явахад хүндрэлтэй болсон, алслагдсан хэсгийн хил хамгаалалтыг зохион байгуулах, хангалт хүргэх, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор нохой чаргыг ашиглаж эхэллээ.

      Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2018 оны A/52 тушаалаар батлагдсан “Улсын хил хамгаалалтад нохой чарга ашиглах журам”-ыг хэрэгжүүлж, нохой чаргыг улсын хил хамгаалалтад ашиглаж байна.

Улсын хил хамгаалалтад нохой чарга ашиглах анхны сургалтыг “Тэрэлж жаргал” ХХК-тай хамтран зохион байгууллаа.  

Нохой чаргыг улсын хил хамгаалалтад ашиглах арга зүйн сургалтыг 2018-2019 онд 3 удаа зохион байгууллаа.

        Хилийн 0252 дугаар ангийн Үйлдвэрлэл, технологийн цехэд чарга болон дагалдах тоног хэрэгслийг захиалан хийлгэж, зарим хилийн ангиудыг хангалаа.

        Цаашид албаны нохойн ашиглалт, эзэмшилт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор “Албаны нохой 2020-2024” хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлнэ.